BOOK CELEBRATION DAY WITH 7TH GRADE STUDENTS FROM 52ND SCHOOL.

МЗЭ болон Д.Нацагдорж, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, “Алтан өд”-ийн эзнээр гурвантаа өргөмжлөгдсөн зохиолч, О.Сундуй өчигдөр 52 дугаар сургуулийн 7Д ангийн сурагчидтай уулзав. Сурагчид зохиолын санаагаа хэрхэн олдог, зохиол бичихэд юуг анхаарах вэ, багын дурсамжаасаа хуваалцана уу зэргээр зохиолчийг “шалгааж” халуун дотно яриа өрнүүлжээ. Уулзалтыг Хан-Уул дүүргийн Номын сангаас зохион байгуулсан. Сурагчид энэ үеэр “амттай” уулзалт зохион байгуулсан номын санч Ц.Цэрэннадмидад баярласнаа илэрхийлж байв. О.Сундуй хүүхдийн сэдвээр 30 гаруй ном туурвисан. Түүний “Тэнгэрээс заяат төрсөн Тэмүүжин хүү”, “Зуны нар мөхөөлдөст дуртай”, “Учиртай бэлэг”, “Нисдэг хулгана Чинүүхэй”, “Зочин” зэрэг бүтээлийг нь БСШУСЯ-наас худалдан авч улсын санд хадгалах болсон аж.