BOOK DAY EVENT WITH 5TH GRADE STUDENTS FROM 73TH SCHOOL.

БГД-ийн 73-р сургуулийн 5-р ангийнхан хамтран НОМЫН ӨДӨР өдөрлөгийг 2016.04.15-нд зохион байгуулсан. Номын өдөрлөгт урилгаар зохиолч О.Сундуй, сургуулийн захирал Ч.Чанцал, бага ангийн сургалтын менежер Г.Манлайбаатар, номын санч, бага ангийн багш нар, эцэг эхийн төлөөлөл, 5-р ангийн 55 сурагчид оролцсон. Тэрээр “Шарга даага”, “Шүлэгч хүүхдүүд” шинээр гаргасан номнуудаа танилцуулан, сурагчдын асуултанд хариулж номын дээжээсээ сургуулийн номын санд бэлэг болгон өгсөн. 5-р ангийнхны хамтарсан нээлтийн үйл ажиллагаа. Сурагчид О.Сундуй зохиолчийн шүлгээс өөрт таалагдсан шүлгээ уншин түүнийгээ цэвэр бичин гарын үсгийг нь зуруулан авч , зохиолчийнхоо уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсэн түүнд захидал өгсөн.