A Sweet Smell of Drawn Rose” short stories
Одоогоос хэдэн жилийн өмнө Л.Галмандах (МУ-ын гавьяат багш, хөгжмийн нэрт зохиолч) багш бид хоёртой Монголын хүүхдийн төв номын сангийн захирал Д.Оюунбилэг уулзаж:
Монгол-Швейцарийн хөгжлийн сантай хамтран ”Урлаг хүний хөгжилд” төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Гол нь бид хүүхдийг хөгжүүлье.Тэднийг зөв хүн болоход нь урлаг уран зохиолоор нөлөөлье гэж зорьж байгаа юм. Та нар багшлахгүй юу?” гэж хэллээ. Ингээд бид хоёр төсөлд хамрагдсан бага ангийн сурагчдад дуу хөгжим, үг хөгжлийн хичээл заахаар болсон юм. Жил гаран үргэлжилсэн төслийн хугацаанд бяцхан шавь нартайгаа хэдийнээ зүрх сэтгэлийн андууд болжээ. Тэд маань уран зохиолын ертөнцөөр аялан зуураа надад олон сонирхолтой асуулт тавьж, өөрсдөдөө тохиолдсон наргиантай явдлуудаа ярьж өгдөг байлаа. Энэхүү баяр хөөр цалгисан өдрүүдийн эгэл атлаа эгэл бус яриа хөөрөө эл бяцхан өгүүлэгүүдийг надад бэлэглэсэн юм. Шавь нарын минь гэгээн асуулт, гэрэлт бодлын үргэлжлэл болох энэ л өгүүллэгүүдийн минь бичигдэх шалтгаан,хэвлэгдэх боломжийг өгсөн Монгол хүүхдийн номын ордны хамт олон, Монгол-Швейцарийн хөгжлийн сангийн ажилтан ах эгч нарт нь хувиасаа шавь нарынхаа өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлье
Зохиогчоос